Thursday, September 10, 2015

Жиглэгийн даваа


Ланд Круйзер гэхээр надад аялал гэсэн бодол шууд орж ирдэг юм. Сайхан аялал гэж юуг хэлэх вэ? өөрөө газар үзээд өнгөрөх үү? эсвэл тэмдэглэл бичиж, гоё сайхан зургууд уу? хүн бүр янз бүрээр хэлэх байх. Миний санаанаас огт гардаггүй ёстой нүдэнд харагдаж сэтгэлд хоногштол бичсэн нэг тэмдэглэлийг эзнийх нь зөвшөөрлөөр та бүхэнд хүргэх гэж байна. Анх уншаад энэ хүнтэй танилцаж, уулзаж ярих юмсан гэж их боддог байлаа. Монголын Ланд Круйзер Клуб-д гишүүнээр ороод хэд хэдэн аялалд орж олон сайхан найзуудтай болсон бөгөөд хэдэн сарын дараа энэ тэмдэглэлийг бичсэн хүн нь манай клубын тэргүүн болохыг мэдэж билээ. Хобби нэгтэй аялагч бид хаа ч явсан бие биенээ олоод нөхөрлөх юм даа гэж бодож билээ. Ингээд уг тэмдэглэлийг та бүхэндээ Наранбаатарынхаа тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Airlocker, LSD, Traction control ялгаа

Засмал замд төдийлөн ялгаа нь мэдрэгддэггүй ч оффроуд хийх нойтон гулгамтгай өгсүүр зам, шавар намагт машинаас аль болох олон дугуйг газартай зууралдуулж, маажуулах шаардлага тулгардаг. Дараах видеог үзээд аль нь ямар давуу талтай болохыг та бүхэн харна биз




СНОРКЕЛ – АГААР СОРОХ ХООЛОЙ


1980-аад оны эхээр Safari Snorkel нь 4х4 автомашины хөдөлгүүрийг холын аялал, бартаат замаар явахад үеэр тоос, усны аюулаас хамгаалах зорилгоор бүтээгдсэн. Энэ ч маргаангүй оновчтой шийдэл байсан юм. Safari Snorkel нь Австралид бүхий л төрлийн 4х4 автомашин дээр тавигдаж, шалгагдсан хэрэгсэл бөгөөд жинхэнэ нь Safari Snorkel австраличуудын итгэлийг олсон оффроуд тоноглол билээ.

Mongolian Land Cruiser Club-ийн талаар


“Монголын Ланд Кузейр Клуб” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2014 оны 10-р сарын 21-ний өдөр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжин тэлж Тоёота Ланд круйзер эзэмшин хөгжүүлэгч, оффроуд аялал сонирхогч идэвхитэй гишүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна. Манай клуб нь гишүүдийн тоо хөөцөлдөхөөс илүү идэвхитэй гишүүддээ түшиглэн үйл ажиллагаа явуулдагаараа бусад клубуудээс онцлог юм.