Thursday, September 10, 2015

Mongolian Land Cruiser Club-ийн талаар


“Монголын Ланд Кузейр Клуб” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2014 оны 10-р сарын 21-ний өдөр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжин тэлж Тоёота Ланд круйзер эзэмшин хөгжүүлэгч, оффроуд аялал сонирхогч идэвхитэй гишүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж эхлээд байна. Манай клуб нь гишүүдийн тоо хөөцөлдөхөөс илүү идэвхитэй гишүүддээ түшиглэн үйл ажиллагаа явуулдагаараа бусад клубуудээс онцлог юм.



Бид байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэмдээ эерэг сайн үйлийг хийж түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:
1. “Батсүмбэр-2”
“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-с зохион байгуулсан Батсүмбэр дэх ахмадын асрамжын газарт сайн үйлсийн аян өрнүүлэх хүмүүсийг хүргэж өгөх болон буцаан авчрахад манай клубээс 20 машин үйлчилж, мөн гишүүдийн хандиваар бүрдүүлсэн дулаан оймс, ном, аяга, бусад дурсгалын зүйлсийг ахмадуудад өгч нэг өдөр ч гэсэн тэднийг баярлуулсан арга хэмжээнд оролцсон.
2. “Мөрөөдлийн аялал 2015”
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн Тусгай 29-р сургуулийн дотуур байрны 150 гаруй хүүхдүүдийг баярлуулах, эх орныхоо байгаль, түүх дурсгалтай танилцах аяллыг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-тай хамтран УБ -Цонжин Болдог -Тэрэлж –УБ чиглэлээр зохион байгуулж, хүүхдүүдэд шаардлагатай хичээллийн хэрэгслэл бусад хандивыг мөн өргөсөн.
3. ‪#‎ХОГBUCKETCHALLENGE‬ 
Туул голын сав газрыг цэвэр байлгах, хүмүүст унаган байгалиа хамгаалах талаар зөв ойлголт төрүүлэх ажлыг зохион байгуулж, гишүүд идэвхитэй оролцсон.

No comments:

Post a Comment