Thursday, September 10, 2015

СНОРКЕЛ – АГААР СОРОХ ХООЛОЙ


1980-аад оны эхээр Safari Snorkel нь 4х4 автомашины хөдөлгүүрийг холын аялал, бартаат замаар явахад үеэр тоос, усны аюулаас хамгаалах зорилгоор бүтээгдсэн. Энэ ч маргаангүй оновчтой шийдэл байсан юм. Safari Snorkel нь Австралид бүхий л төрлийн 4х4 автомашин дээр тавигдаж, шалгагдсан хэрэгсэл бөгөөд жинхэнэ нь Safari Snorkel австраличуудын итгэлийг олсон оффроуд тоноглол билээ.



Өндөр стандартын дагуу сайн чанарын полиэтилен материалаар хийгдсэн, чанартай резинээр холбогдон угсрагдана. Нэмж хэлэхэд сноркел гүнзгий гол гатлах, шороо тоостой харгуй, элсэн цөлд хөдөлгүүр дээд цэгт хүртлээ ажиллах үед сэрүүн цэвэр агаараар хангаж өгөх үүрэгтэй.
Сноркелийн толгой хэсэг болох Charge Air Ram нь ирж байгаа агаарын урсгалаас борооны дуслуудыг зайлуулж хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг хангана. Мөн түүнийг салхины чиглэлээс хамаарч эргүүлж болох бөгөөд хүйтэн сэрүүн цагт цас орж буй үед ч түүний нөлөөллөөс хамгаалж чадна.

Одоо оффроуд тоноглол үйлдвэрлэгчид бүх төрлийн 4х4 автомашинд зориулан сноркел үйлдвэрлэдэг. Харин Toyota Land Cruiser 200 GX ба 70 серийн Land Cruiser–ууд үйлдвэрээсээ стандартаар сноркелтэй ирдэг.


Бэлтгэсэн: С. Хуягтбаатар

1 comment:

  1. What is a casino? | JT Hub
    Casino type: Online · What is the slot game? · 대전광역 출장마사지 How can I play 김천 출장마사지 a casino 울산광역 출장마사지 online? · 대구광역 출장마사지 What does casino have? · The casinos 과천 출장안마 I play

    ReplyDelete